ХОЛБОО БАРИХ
  • LinkedIn Social Icon

© 2018, UB Petro Gas LLC. 

МЭРГЭЖЛИЙН

ГАЗРЫН ТОС, ХИЙН ИНЖЕНЕРИЙН

КОМПАНИ

БИДНИЙ ТУХАЙ
 

Ю Би Петрогас ХХК (UB Petrogas LLC) нь газрын тос ба хийн салбарын инженерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэшсэн байгууллага юм. Манай хамт олон нийт 200 гаруй ШТС болон АХТС, 15 гаруй газрын тосны бүтээгдэхүүний агуулахын технологийн зураг төсөл, 615 ШТС болон АХТС, 100 гаруй газрын тосны бүтээгдэхүүний агуулахын цахилгаан хангамж, аянга хамгаалагчийн зураг төсөлд оролцоод байна. Инженер техникийн ажилчид маань салбартаа 8-аас 36 жил ажилласан тэргүүн туршлагатай.


Хөгжил дэвшил болоод зах зээлийн өрсөлдөөн хурдацтай болсон энэ цаг үед бид харилцагчдынхаа цаг зав, хүсэл сонирхлыг эрхэмлэн ажиллаж байна. Тиймдээ ч захиалагчдын төслийн ажлыг цаг хугацаанд нь чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгэх тал дээр бүхий л анхаарлаа хандуулж Төслийн Удирдлагын системийг төсөл бүр дээр хэрэгжүүлснээр төсөлд оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулж төслийн үр өгөөжийг нэмэгдүүлж байна. 


Манай хамт олон өөрсдийн нөөц бололцоог ашиглан дэлхийд тэргүүлэх техник, технологи болоод норм стандартыг судлан газрын тосны салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулах тал дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА
 

Бид танай байгууллагын хүсэл, сонирхолд нийцүүлэн газрын тосны бүтээгдэхүүний барилга, байгууламжийн зураг төслийг Монгол улсад мөрдөгдөж буй норм, стандартад нийцүүлэн чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.

ЗУРАГ ТӨСӨЛ

Хэрэв танай байгуулага хот суурин, хөдөө орон нутагт, уул уурхайн болон байгууллагын дотоод хэрэгцээнд зориулсан дараахи төрлүүдийн шатахуун түгээх станцуудыг барьж байгуулахаар  төлөвлөж байгаа бол бидэнтэй холбогдоорой.

  • ШТС

  • Байгууллагын дотоод хэрэгцээний ШТС

  • Зөөврийн ШТС

  • Блокон ШТС

  • Олон төрлийн түлш түгээх станц

  • Автомашинд хий түгээх станц

ШИНЭ ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦ БОЛОН АВТОМАШИНД ХИЙ ТҮГЭЭХ СТАНЦЫН ТӨЛӨВЛӨЛТ

Хэрэв танай ашиглалтанд ороод удаж буй газрын тосны барилга байгууламжид өргөтгөл, шинэчлэл хийх шаардлагатай бол зураг төслийг нь бид хариуцъя.

ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛТ

Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, Хий цэнэглэх станц, Хий цэнэглэх цэг, Баллон хадгалах завсрын агуулахын зураг төслүүдийг чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгэж байна.

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АГУУЛАХ, ХИЙ ЦЭНЭГЛЭХ СТАНЦ, ХИЙ ЦЭНЭГЛЭХ ЦЭГИЙН ЗУРАГ ТӨСӨЛ

Бие даасан том барилга байгууламж болон дата төвүүдэд ослын үед буюу төвлөрсөн цахилгаан хангамж доголдсон үед хэрэглэгчийг цахилгаанаар сааталгүй хангах зориулалт бүхий дизель нөөц үүсгүүрийн түлш хангамжийн технологийн зураг төсөл боловсруулна.

ДИЗЕЛЬ НӨӨЦ ҮҮСГҮҮРИЙН ТҮЛШ ХАНГАМЖИЙН ТЕХНОЛОГИЙН ЗУРАГ ТӨСӨЛ

Захиалагчын хэрэгцээ, шаардлага дээр үндэслэн автоматжуулалтын цогц системийг тухайн нэгж дээр зурж, төлөвлөх.

АВТОМАТЖУУЛАЛТ

Гадаад улсад боловсруулсан газрын тосны барилга байгууламжийн зураг төслийг орчуулан, Монгол улсын норм, стандартад нийцүүлэн хянаж, магадлал хийлгэн баталгаажуулах ажил гүйцэтгэнэ.

ГАДААДЫН ЗУРАГ, ТӨСЛИЙГ ХЯНАН БАТАЛГААЖУУЛАХ

Газрын тос, Уул уурхай, Эрчим хүч, Авто тээврийн салбарын аж ахуйн нэгж байгууллагуудад мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, техник-хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж байна.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Магадлал хийгдсэн зураг төслийн дагуу захиалагч компани болон зохиогч компанийг төлөөлөн хяналт тавьж ажиллана.

ХЯНАЛТ
 
This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now